Презентация, доклад по монгольской литературе на тему: Рассказ Азын цэнхэр уул писателя С.Пурэва

Санжийн Пүрэв1941 оны 12 сарын 16-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн.Худалдааны техникум, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Налайхын нүүрсний уурхайд уурхайчин, ХЗЭ-ийн ажилтан, “Утга зохиол, урлаг” сонины нарийн бичгийн дарга, Монголын радиод редактор,

Слайд 1Азын цэнхэр уул С. ПҮРЭВ

Азын цэнхэр уул С. ПҮРЭВ

Слайд 3Санжийн Пүрэв
1941 оны 12 сарын 16-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн.
Худалдааны

техникум, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Налайхын нүүрсний уурхайд уурхайчин, ХЗЭ-ийн ажилтан, “Утга зохиол, урлаг” сонины нарийн бичгийн дарга, Монголын радиод редактор, ахлах редактор, урлаг, соёлын албаны дарга зэрэг алба ажлыг хийж иржээ. 1963 оноос уран бүтээлээ эхэлж өгүүллэг, тууж, романууд нь Монголын хүүрнэл зохиолд өвөрмөц аясаараа зохих хувь нэмэр оруулжээ. “Эх газрын чулуу” /хоёр дэвтэр/, “Усны гудамж”, “Эргүүлэг”, “Алаг заяа” зэрэг хэд хэдэн роман, олон арван өгүүллэг, тууж, кино туурвиж дээр дурдсан романуудаас гадна “Уулын цуурай”, “Оноо илүүдэхгүй”, “Уулын намар”, “Гурван говийн зэрэглээ”, “Уул усны дуудлага”, “Би их уулын эрх хүү” гэхчилэн олон ном хэвлүүлж, “Суварган цэнхэр уул”, “Загийн алим”, “Мартагдсан дууль”, “Тэнгэр мэднэ”, “Салж чадахгүй хайр”, “Нарны орон Алтай” зэрэг уран сайхны болон баримтат хэд хэдэн кино, “Уйлах миний жаргал гэж үү”, “Бүрдийн тойром” зэрэг радио жүжиг зохиож нийтийн хүртээл болгосон байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагад олон жил ажиллаж уран сайхны шилдэг нийтлэл, нэвтрүүлэг бүтээсэн нь уншигч, сонсогчдын анхаарал таашаалд зохиолоос нь дутахгүй нийцэн үнэлэгдсэн нэрт сэтгүүлч ажээ.
Санжийн Пүрэв1941 оны 12 сарын 16-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн.Худалдааны техникум, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын

Слайд 4Шагналууд
Монголын радиогийн урлаг, соёлын албаны дарга байхдаа Соёлын гавъяат зүтгэлтэн

/2002-07-05.№94/.
“Азын цэнхэр уул”, “Их усны хаялга” өгүүлэг, туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэний гадна МЗЭ, МҮЭ-ийн шагналт зохиолч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Шагналууд Монголын радиогийн урлаг, соёлын албаны дарга байхдаа Соёлын гавъяат зүтгэлтэн /2002-07-05.№94/. “Азын цэнхэр уул”, “Их усны

Слайд 5Азын цэнхэр уул
Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн

нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даган цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа. Цогтбаяр энэ жил арван найм шүргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нүд хальтрамтгай. Залуу нас гэгч түүнд эр бяр амтагдуулан, бардан сайхан хүслэн хайрлавч айж ичих, нууж шаналах юм гэгч бас бий. Цогтбаярын ээж хэмээх бүдүүн ташаатай, харваас тамирлаг байрын зузаан бор авгай урьд эртийн журмаараа нүүдлийн хөтөч болж нүдэнд нь усан хүрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас үе үе чангаан, биед түшигтэй хэмээн өчигдөрхөн сүргээс барьсан номхон хээр мориныхоо эмээл дээр хазгайдуухан суужээ.
Азын цэнхэр уулӨглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив.

Слайд 6Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дүү нэг

нэгээр сууж, өөдөөс сэвэлзэх намираа салхинд нүд нухлан, гар хуруугаараа наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүүдлийн ач даахгүй шахам болсон ноолгор халтар нохой чулуунд бүдчих авч бус сөөг шиншлэн шогшино. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваа бүлгээ. Бие биенээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгасхийн, хамар сарталзуулж газрын өгсүүр өөд зүтгүүхэн явна. Ачааны дунд хирд Цогтбаяр, Гэрэлмаа хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүүвэйлэн хол ойрыг ярилцсаар гарч ирэв. Сүүлчийн тэмээн ачааны араас, идэр залуугийн сайхан нь тэр л чигээрээ үлдсэн духандаа ов тов сэвхтэй, бие нуруу гоолиг тавиун харц, өрөвч сэтгэлтэй Чулуун явна. Тэр хүн энэ ганц охин төрүүлсэн нь Гэрэлмаа билээ. Чулуун, жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль тэмээний ачаа суларч алиных нь хазайсныг харж засаж явдаг билээ.

Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дүү нэг нэгээр сууж, өөдөөс сэвэлзэх намираа салхинд

Слайд 7Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын

хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай уусан болохоор хошуу нь тэрүүхэндээ тойрон улайж нөгөө л дунд сургуулийн наймдугаар ангид байсан шигээ даруухан сүлжсэн тийм ч өтгөн бус хоёр салаа гэзэг нь эмээлийн ганзаганы үзүүр шүргэж алдан сугсалзана. Гэзгэндээ зүүдэг тууз нь л алга байлаа. Бусад юм бүгд хэвээрээ, харин бие төрх өсөн харц булаах нь даанч хэцүү. Цогтбаяр тэр хоёр дөрөө харшуулан явсаар хонио гүйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу ХYйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлзэж, газар тэнгэр хоёрыг ялгах нь аргагүй намилзана. Сайн ажвал ногооны униар тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн цэнхэртэж, түүнээс дээш сийрүү саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа төржээ. - Хоёулаа хониныхоо хоёр талаар явах уу? хэмээн Гэрэлмаа асуув. Цогтбаяр эмээлийн бүүрэгнээс базлан дорогш тонгойсоор - Хамт л явж байя гэж уруул хөдөлгөх төдий дуугарав - Ичиж байна - Хэнээс? Би наад радиог чинь сонсож явмаар байна шүү дээ - Тэгвэл май! гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хүлээн авагчаа эмээлийн бүүрэгнээс мултлан дууг нь хангинуулсаар Цогтбаяр руу сарвайхдаа сүрхий шоглосон янзтай инээв. Цогтбаяр энэ хир эр хүн гэсэндээ дотор дүрсхийн:
Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай

Слайд 8- Наадахаар чинь яах юм гэв. - Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна

уу? Аав ард явааг мартаагүй биз? хэмээн өгүүлээд Гэрэлмаа нүүр буруулаад хоёр мөр нь тэрүүхэндээ хөдөлж байв. Түүнийг доог тохуу хийн инээсэнд нь Цогтбаярын эгдүү хөдөлж: - Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно доо гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч - Хөтлөөд давхичихна шүү гэв - Буугаад үлдчихнэ гэж сайхан юм бий - Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ Тэр хоёр гэнэт түсхийн инээд алдаж бүр элгээ доргитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган: ~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хүртсэн хув улаан ямаа бүх сүргийг удирдан урьд арын асган өөд дүүлж байлаа.

- Наадахаар чинь яах юм гэв. - Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагүй

Слайд 9- Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно

доо гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч - Хөтлөөд давхичихна шүү гэв - Буугаад үлдчихнэ гэж сайхан юм бий - Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ Тэр хоёр гэнэт түсхийн инээд алдаж бүр элгээ доргитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган: ~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хүртсэн хув улаан ямаа бүх сүргийг удирдан урьд арын асган өөд дүүлж байлаа
Авирын ихэр хоёр хүүхдэд Чулуун, Эрдэнэ хоёр амь мэт хайртай бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүүвэйлэгдэн нэг нь урагшаагаа нугдайж, нөгөө нь арагны ирмэг халхалсан дээл дээгүүр можигор гар унжуулан унтаж байв. Өгсөх тусам газар огцомхон сэрүү татаж, аги гангын үнэр анхилан, алтан хараацай унасан морины омруун доогуур сүвлэн нисэж эхлэв. Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ. Шувууд хүртэл цэцэг жимс, нар салхиа дагах юм даа гэж Авир ус нутгаа бахдан энэ азын цэнхэр ууланд амьтан бүхэн бий. Жаргая гэсэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигээ түшигтэй, тал шигээ сэтгэлтэй хүн яваарай хэмээн захисан эцгийн сургаалийг чимээгүйхэн санаж явлаа.
- Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно доо гэхдээ энэ үгийг аав ээж

Слайд 10Цогтбаяр мөн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц

бэлчээн Гэрэлмаагаа өнөөдөр би дэмий л зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэнэ. Тэртээ дор шовх оргил дээгүүр түрүүнээс хойш эргэлдсэн хоёр тураг шувуу, баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеэ наранд ээнэ. - Явах уу? Хэмээн Цогтбаярыг асуухад Гэрэлмаа: - Явъя л даа гэж зүрхэнд ойрхон хэлээд Цогтбаярт гараа өглөө. Гэрэлмаа хормойн цагаан өвсийг гөвсөөр морь руугаа очлоо. Цогтбаяр түүнийг ажин магнайгаа гунигтайгаар үрчийлгэн хөмхий хазална. Газрын намд буусан хойноо Гэрэлмаа айж цочирсон дуугаар - Аав юу гэх бол? хэмээн гэнэт асуув - Бид юу ч хийгээгүй шүү дээ - Тэгсэн ч гэсэн дээ Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан, өмнөх хундагатайгаа балгаад - Хүүхдүүд ирж амныхаа цангаа гаргахгүй юм болов уу? гэж Авираас асуух янзтай дуугарав
Цогтбаяр мөн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц бэлчээн Гэрэлмаагаа өнөөдөр би дэмий л

Слайд 11- Аяганы амсар зуулгалгүй яахав. Мал дагасан муусайн хүүхдүүд буяны нь

үзнээ гэсээр Авир суудлаасаа босч хөлс шороонд пад хар болсон хуучин бүрх малгайгаараа даллав. Гэрэлмаа - Очоод яах юм бэ гэж Цогтбаярыг хориглоно - Очьё доо, өөр хаашаа явах вэ Гэрэлмаа Цогтбаярыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нөөлөг байхгүй санагдана. Эр хүн гэсэндээ зүрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь санасныг бодоход юу ч хэлсэнгүй, харин ч холын зочид шиг хүндлэн ~Миний хүүхдүүд цай уу. хөөрхийс дөө, мал дагасаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болноо. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдээ элэгтэй хүн амьдардаг юм хэмээн аавын сургаалыг хүүдээ хэлээд Авир, Цогтбаярыг эр болж дээ гэсэн харцаар ажив.

- Аяганы амсар зуулгалгүй яахав. Мал дагасан муусайн хүүхдүүд буяны нь үзнээ гэсээр Авир суудлаасаа босч хөлс

Слайд 12Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол

уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо татан морины алхаа сааруулж: - Гэрэлмаа, дахиад уулзах уу? гэж аргадангуй дуугаар асуув - Уулзъя аа. Зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон эмээл дээрээ цэмцийв - Yнэнээ хэл л дээ Гэрэлмаа - Yнэнээ хэллээ. Тэнд надтай уулзаарай Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэр үү уртаас урт бүргэр үдэш болов. Гэрийн дотор эд хогшил, авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулан сүү сааль гэсээр од түгсэн хойно унтацгаалаа. Гэрэлмаа ор дэвсгэрээ тэврэн гадаа унтана гэсээр гарав. Цогтбаяр мөн л хөнжлийн цагаан даавуугаа хөглөрүүлсээр гарч алга боллоо. Их уулын шөнө сэрүү татан, хар шүүдэр бууж чийг даана. Хаа нэгтээ монголын бух сүр бадруулан урамдаж, голын ус шоржигнон урсах нь хүртэл ойрхон сонсогдоно. Шөнийн зөөлөн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүүрэн дээр унасан зургаан мөнгөн мичдийг ширтэж, Дарвийн нуруу гэдэг даанч өндөр юм даа. Одод дунд хонь нь хотлохоор газар. Ингээд зусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогтбаяр элгэн дээрээ гараа зөрүүлэн гүн харанхуй тэнгэр өөд ширтэж, мөнөөх зургаан мичдийг нүдээр тоолон яах ч аргагүй зургаан л од юм даа. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хүүхэд шүү гэж санаснаа гэнэт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсоо норгосоор мярааж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажлаа. Гэрэлмаа зөөлхөн амьсгалж бөх гэгчийн нойрсон байв.
Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо

Что такое shareslide.ru?

Это сайт презентаций, где можно хранить и обмениваться своими презентациями, докладами, проектами, шаблонами в формате PowerPoint с другими пользователями. Мы помогаем школьникам, студентам, учителям, преподавателям хранить и обмениваться учебными материалами.


Для правообладателей

Яндекс.Метрика

Обратная связь

Email: Нажмите что бы посмотреть