Презентация, доклад по монгольской литературе на тему: Произведение Жамухын өчил писателя Д.Намсрая

Дамбадаржаагийн Намсрай1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. Зохиолч,сэтгүүлч. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1987 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1969 оноос Хөвсгөл аймгийн эвлэлийн

Слайд 1Д.Намсрай
Жамухын өчил

Д.НамсрайЖамухын өчил

Слайд 2Дамбадаржаагийн Намсрай
1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. Зохиолч,сэтгүүлч. 1967 онд

Цэргийн ерөнхий дээд сургууль, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1987 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1969 оноос Хөвсгөл аймгийн эвлэлийн хорооны зааварлагч, Сэлэнгийн ажилчны соёлын ордны зураач, найруулагч, ХААДС-ийн лаборант, бригадын дарга нарын курсын мастер багш, Ноосны үйлдвэрийн нэгдлийн намын хорооны зааварлагч, МУЗ хэвлэлийн газрын редактор, Монголын радио, телевизэд редактороор ажиллаж байжээ. Далаад оноос уран зохиолч бичиж, жүжиг киноны зохиол олныг бүтээж, тайз дэлгэцнээ гаргажээ. "Утгын чимэг" богино өгүүлэгийн наадамд 1992, 1999 онд түрүүлж, 1989 онд "Тооройн төгөл" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2004 онд "Цэнхэр Сэлэнгэ" романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авчээ.
Дамбадаржаагийн Намсрай1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. Зохиолч,сэтгүүлч. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1978 онд

Слайд 4 Тэрбээр XII зууны сүүл үе, XIII зууны эхэн үед монголын

газар нутагт амьдарч байсан нөлөө бүхий тал нутгийн язгууртан юм. Түүний харъяанд эхэн үедээ Хамаг Монголын ихэнхи аймаг байсан ч, сүүлдээ Тэмүүжинд алдсаар, зөвхөн 5 цэргийн хамт үлдэж, эцэстээ Чингис хаанд цаазлуулсан.
Тэрбээр XII зууны сүүл үе, XIII зууны эхэн үед монголын газар нутагт амьдарч байсан нөлөө бүхий

Слайд 5ЖАМУХЫН ӨЧИЛ
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж

эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн...

-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлэв. Гэвч нас сүүдэр ид дундаа төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь,

-Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх бизээ анд минь. Чамд зай тавьж өгье.

Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун.
ЖАМУХЫН ӨЧИЛНайман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын

Слайд 6Тэнгэрт хос наран мандвал газар ган болж гал шатна. Монголд хоёр

хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлэгдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух...

Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг гийгүүлэх сар бас нэгэн байг! дэлхий газарт маань хаан бас нэгэн байг!...

Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан хоёр их баатар хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивж өгье хаан анд минь! Чиний нэр уудам аугаа болог. Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист миний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно.
Тэнгэрт хос наран мандвал газар ган болж гал шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон

Слайд 7Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж

нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь! Чи намайг өршөө!... Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлэгдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй.

Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн!

Бас их төр эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар, урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өэлүн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун!!! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг! гэвэй.
Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан

Слайд 8Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.

Хаан

Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүй үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгы нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг түмэн үе санатугай! Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.

Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.

... Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүлчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр

Что такое shareslide.ru?

Это сайт презентаций, где можно хранить и обмениваться своими презентациями, докладами, проектами, шаблонами в формате PowerPoint с другими пользователями. Мы помогаем школьникам, студентам, учителям, преподавателям хранить и обмениваться учебными материалами.


Для правообладателей

Яндекс.Метрика

Обратная связь

Email: Нажмите что бы посмотреть