Презентация, доклад по монгольской литературе на тему: Жизнь и творчество известного писателя Д.Пурэвдоржа

Содержание

НамтарДэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965

Слайд 1Дэндэвийн Пүрэвдорж (1933-2009)
Т.Төгсбилгүүн 11А

Дэндэвийн Пүрэвдорж  (1933-2009)Т.Төгсбилгүүн 11А

Слайд 2Намтар
Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд

төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв. "Тоншуул" сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв "Монгол Уран Зохиол" хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.
НамтарДэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд

Слайд 3 Хувийн амьдрал
Түүний анхны

гэргий нь бөөрний эмч Янжин хэмээх эмэгтэй байсан талаар Д.Пүрэвдорж дурсамждаа өгүүлсэн бий. Анхны гэргийгээсээ хөндийрсний дараа тэрбээр 1971 онд Улаанбаатарт болсон Ази, Африкийн зохиолчдын их хурлын гадаад төлөөлөгчдөд үйлчилж байхдаа тухайн үеийн ГХЯ-ны ажилтан Г.Чанцал хэмээх бүсгүйтэй дотносон улмаар гэр бүл болжээ. Гомбосүрэнгийн Чанцал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, өөрөөр хэлбэл Д.Пүрэвдоржтой нэг нутгийн, франц хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд насаараа дипломат албанд ажилласан. Уг албаны шугамаар тэд хамгийн сүүлд гэр бүлээрээ Бээжин дэх ЭСЯ-нд ажиллаж амьдарч байв.
Хувийн амьдрал Түүний анхны гэргий нь бөөрний эмч Янжин

Слайд 4Шагнал
Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал,

"Хөх даалимбан тэрлэг" "Хар цас" "Сэгс цагаан богд" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, Монголын утга зохиолын хөгжил бэхжилтэд онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.  "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан (1983) юм.
Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархжээ. Мөн түүний анхлан бичсэн "Талын туяа" найраглал монгол уншигчдын дунд зүрх сэтгэлд ихэд хоногшин үлдсэн байна. Д.Пүрэвдорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнагдсан юм.

Шагнал Уран зохиолын шилдэг бүтээлүүд

Слайд 5ТЭНГЭРЛЭГ НАЙРАГЧИЙН ХӨШӨӨ БОСЛОО

ТЭНГЭРЛЭГ НАЙРАГЧИЙН ХӨШӨӨ БОСЛОО

Слайд 6Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний

80 жилийн ойд зориулан 2013 оны 9 дүгээр сарын 17,18ны өдрүүдэд “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийг их зохиолчийн нэрэмжит болох, Арвайхээр хотод Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ. Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан 2013 оны

Слайд 8Ёслолын үйл ажиллагаанд  Пүрэвдорж сангийн тэргүүн, Гадаад харилцааны сайд асан манай

нэрт орчуулагч Гомбосүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, элчин сайд асан Цахилгаан, яруу найрагчийн хүү Энхтүвшин, аймгийн засаг дарга, МҮОНТ-ийн Ерөнхий захирал Наранбаатар, Аймгийн соёл боловсролын байгууллагын хамт олон, хүүхэд багачууд, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Пүрэв, яруу найрагч Хишиг-Ундрал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, зохиолч Ц.Түмэнбаяр нар оролцлоо.  Бүрд сумын болон аймгийн төвийн сургуулийн багш, сурагчид, театрын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, яруу найрагчид шүлгээ уншиж, сургууль номын санд ном хандивлалаа.
Ёслолын үйл ажиллагаанд  Пүрэвдорж сангийн тэргүүн, Гадаад харилцааны сайд асан манай нэрт орчуулагч Гомбосүрэн, Монгол Улсын анхны

Слайд 11Бүтээлүүд
Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна "Шивээ Хиагт", "Нүцгэн ноён" зэрэг

дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг”,“Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ.

Найраглал
Хөх даалимбан тэрлэг
Сэгс цагаан богд
Хар цас
Төрийн түмэн эх
Сайн цагийн мянган бурхан
Гэргий
Шарлингийн хар хас
Галч
Чингис

Бүтээлүүд Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна

Слайд 12Шүлэг
Тусгаар тогтнол
Чингис
Сумын наадмаар
Миний нэр Монгол
Эрээн уул
Эгчмэдхэн
Энэтхэгийн цэцгэн эрх
Хүн төрөлхтөнд хүргэх үг
Байгальтай

сольсон үг
Тулгын чулууг хөдөлгөж болохгүй
Атгахан биендээ ахадсан бололтой би
Миний жалга
"Орчин цагийн монгол хэл"

Дуу
Алтан намар
Алтан шар зам
Дөрвөн цагийн тал
Хаврын шөнийн бодол - Л.Мөрдоржийн аяаар,
Орчлонд би азтай төржээ
Сайн нөхрийн ерөөл
Урьд шөнө чи зүүдлэв үү
Таксийн цоохор машин
Хөдөө нутаг сайхан
Чи минь битгий мартаарай

ШүлэгТусгаар тогтнолЧингисСумын наадмаарМиний нэр МонголЭрээн уулЭгчмэдхэнЭнэтхэгийн цэцгэн эрхХүн төрөлхтөнд хүргэх үгБайгальтай сольсон үгТулгын чулууг хөдөлгөж болохгүйАтгахан биендээ

Слайд 13Дуурь
Нүцгэн ноён
Хархорин

Ном
Улаан

гэрийн хоригдол
Бор гэрийн богд
Улаан зүүд
Нарны жавар
Тарчилсан сүнс
ДуурьНүцгэн ноёнХархорин         НомУлаан гэрийн хоригдолБор гэрийн богдУлаан зүүдНарны жаварТарчилсан

Слайд 14"Ширмэн цөгцний дууль"


Слайд 15 Гариг эрхэсээс унасан
            Галт мөнгөн

сум шиг
            Газар дэлхийд ургасан
            Гандирсын цагаан суварга шиг гэх зэргээр домог үлгэрт гардаг үлэмж биетэн лүгээ зүйрлэсэн бол нөгөөг нь             Харахад халгүй ч
            Хар санааны хэвэнд
            Хаадын зарлигаар цутгасан
            Харийн энэ цөгц гэсэн нь уг цөгцийг монголчууд өөрсдөө хийгээгүй харин харийн хааны хааны зарлигаар “хар санааны хэвэнд цутгасан” хэмээн зэвүүцэж байна. Энэ хар санаа чухам юу байв? гэдгийг зохиолч Оюунан-аа бүсгүйн амьдралд тохиолсдон үйл явдлаар гаргасан байна. Энд харин чухал юмыг анхаарах нь зүй.
Гариг эрхэсээс унасан            Галт мөнгөн сум шиг            Газар дэлхийд ургасан            Гандирсын

Слайд 16 Зохиол “Ширмэн цөгцний дууль” нэртэй. Гэвч эхэнд өгүүлсэнчлэн зохиолчийн бодол санаа,

үзлийг илэрхийлсэн цөөн мөрийн араас “Шуушуурын наймаачинд шулуулж байж авсан” энэ цөгцийг
            Эзэд нь өөхөн дэнтэй
            Эмээл дээр өргөн
            Энэ зууны босгоор
            Эцсийн амьсгал шиг оржээ гэсэн үгэнд харийн энэ хар санааны цөгцийг хамаг юмаа шулуулж байж авсан ч гэрэл нь үзэгдэх төдий өөхөн дэн. Гэвч энэ дэн удаан асаагүй “эцсийн амьсгал шиг” энэ зууны босгоор орсон нь харанхуй бүдүүлгийн төгсгөл гэсэн санаа юм.
            Цөгцөнд шингэсэн хар санаа яаж илэрч, ямар гай тарьсныг энд нэгэн зурвас үйл явдлаар илэрхийлнэ. Энд Оюунан-аа амь үрэгдсэн ч амьдралынхаа тухай “би” баатрын өгүүлэмжээр яриад түүнийг нь зохиолч дамжуулж байгаа зохиомжийн сонин хэлбэр ажиглагдана.
            Үйл явдлын дараалал нь нэлээн сонин.
 Зохиол “Ширмэн цөгцний дууль” нэртэй. Гэвч эхэнд өгүүлсэнчлэн зохиолчийн бодол санаа, үзлийг илэрхийлсэн цөөн мөрийн араас “Шуушуурын

Слайд 17Оюунан-аагийн яриагаар эхлэн үйл явдал үзэсгэлэнтэй сайхан “Найман нуур” орчмын дүрслэлээр

эхэлж
            Усны хар бух өглөө
            Уулын нуурандаа өргөө сольж
            Уяатай үнээ тугалаа мөргөтөл
            Урамдаж байгаад ордог..гэсэн домогт итгэн ус гэсэхлээр тэр бухыг унаад аав нь гараад ирнэ гэж бодох Оюунан-аагийн бодол залгаж, цааш нь аав нь энгийн амьдралтай анчин хүн байсныг
            “Амин зуулгаа үүрэндээ зөөсөн
Алтан амтай хараацай байлаа” хэмээн урнаар дүрсэлсэн байна. Гэтэл тэр хараацай нь ангаа хийж яваад эргэж ирэлгүй эндэж алга болсноос охин ээжийнхээ хамт “ховор хоосон, явар ядуу, хоёр идэлгүй, хоосон хонолгүй, хоног сарыг элээж” байна.
Оюунан-аагийн яриагаар эхлэн үйл явдал үзэсгэлэнтэй сайхан “Найман нуур” орчмын дүрслэлээр эхэлж            Усны хар бух өглөө            Уулын

Слайд 18Гэтэл нэг өдөр Оюунан-аа ээжийнхээ ярьсан усны бухны тухай домгийг бодон

бас үгүй болсон эцгээ мөрөөдсөөр “гэзгээ цавлахаар” нуурандаа тонгойтол усны  толионд нэг их сайхан хар хүүгийн дүр үзэгдсэн нь заяаны хань нь болох Буянай байжээ. Зохиолч энд ерийн хүний бодол, домгийн өгүүлэмж, санаандгүй учрал зэргийг нэг шижимд холбон гаргасан нь зохиолын өгүүлэмжийг сонирхолтой болгохын сацуу дүрүүдийн шинж төрхийг тодотгож өгсөн байна.
Тухайлбал домгоо бодоод суутал гэнэт Буянай гарч ирсэн. Үүнд зочирдсон Оюунан-аа “эрэг дээрээс үсрээд буух” эр хүний хөлийн чимээгээр      - Ээж ээ! гэж хашгирах гэсэн авч мөнөөх эрийн төрх байдалд автан “хурууныхаа салаагаар зайчлан шагайж”
Нүгэл буяныг бодсон ч юм уу
Нүдний нь сайханд болсон ч юм уу үл мэдэх шалтгаанаар “нүүрээ дарсан гараа авч, нүцгэн хөлөө элсээр булж” байгаа, “эмзэглэн хашгирч, эх хүний итгэж явдаг энгэрийн товчоо эмэрч үзэж” буй зэрэг нь цэвэр ичимтгий монгол бүсгүйн төрхийг зан заншил, үйл хөдлөлөөр нь гаргаж байна. 
Гэтэл нэг өдөр Оюунан-аа ээжийнхээ ярьсан усны бухны тухай домгийг бодон бас үгүй болсон эцгээ мөрөөдсөөр “гэзгээ

Слайд 19Тэгвэл түүний итгэлт хүн Буянайг: Эмнэг адуу шиг омголон дүртэй
Эрх ботго шиг

тормогор нүдтэй
Эз хатгасан тэр хархүү
Эр хүний хийморь байлаа
Өлзий нь сэвтсэн элгэн дээлэнд
Өнгө нь сэмэрсэн гяраг ороож
Өргөн хажтай тоорцог тавьсан нь
Өөрт нь ёстой ургасан байлаа гэх зэрэгээр гадаад төрх байдлаар нь дээрх чанарыг илэрхийлсэн байна.
Тэгвэл түүний итгэлт хүн Буянайг: Эмнэг адуу шиг омголон дүртэйЭрх ботго шиг тормогор нүдтэйЭз хатгасан тэр хархүүЭр

Слайд 20Цааших үйл явдлын өрнөлөөр Буянай найрт гурван дуутай, наадамд гурван даваатай

эр хүн шиг эр хүн тул нэгэн наадамд барилдахдаа эзэн ноёны зээтэй учраа таараад эр чадлын хүчээр “эсгий татсан азарга шиг болгоод” хаясан ч дээдчүүд булхайцан дахин барилдулахад нь “асрын хэцтэй давхар дэгээдэж, амнаас нь цөс амтагдтал шидээд алхаад гарчихсан нь алдас болж” улмаар наадам үзэж суусан хятад худалдаачин лугаа маргаж
“Холоос ирээд хот чинийх
Хотонд ороод хонь чинийх
Хониор авсан хоргой чинийх
Идээд идээд цаддаггүй юм бол
Ингэж цадаад тонил гэж
Их хултай айрганд гудран
Ичдэггүй нүүрий нь элгийг хуулснаас” хэрэг мандан баригдан шоронд орсныг
Тэрнээс болоод газар булгиж
Тэнгэр дээрээ тэмээ туйлж
Тэдний гарт Буянай минь орж
Тээрмийн хөлд буудай болжээ хэмээн маш урнаар дүрсэлжээ.
Цааших үйл явдлын өрнөлөөр Буянай найрт гурван дуутай, наадамд гурван даваатай эр хүн шиг эр хүн тул

Слайд 21Гэвч хувь нэгт нөхдийн ачаар, хуягий нь хүлээд оргон гарч явах

замдаа мөнөөх хятадыг “нохой явган Бээжин зам дээр нойтон голтой хаяад явснаар” үйл явдал үргэлжлэхийн сацуу ширмэн цөгцний хэрэг эргэж мандахын зангилаа болж байна. Энэ хооронд хүүхний эх нь нас барж, тэд эхийн гэрээсийн дагуу Эрдэнэзууг бараадан амьдарч байтал нэг шөнө Буянайн эзгүйд мөнөөх амь голтой үлдсэн хятад худалдаачин олон жил эрж сурсны эцэст тэднийг олж ирснээр эхлээд “хятад ухаанаар” эхнэрий нь оролдох гэсэн нь бүтэлгүй болов. Энэ үед Буянай орж ирснээр түүнийг танисан хятад буу гарган буудаж энэ хооронд Оюунан-аа урдаас бэлдсэн хутгаа араас нь зоосон ч хятад үхэлгүй түүнийг буудаж, дөнгөж амь голтой үлдсэн бүсгүй энэ бүхнийг хэрхэн мэдэрснээ ярьж буйгаар энэ явдал төгсөнө.
Гэвч хувь нэгт нөхдийн ачаар, хуягий нь хүлээд оргон гарч явах замдаа мөнөөх хятадыг “нохой явган Бээжин

Слайд 221) Зохиолч нь хэзээ хаана төрсөн бэ?
А. 1933 оны 10-р сарын

17-нд Өмнөговь аймагт.
Б. 1933 оны 10-р сарын 16-нд Бүрд суманд.
В. 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймагт.
Г. 1933 оны 10-р сарын 14-нд Богд суманд.
1) Зохиолч нь хэзээ хаана төрсөн бэ?А. 1933 оны 10-р сарын 17-нд Өмнөговь аймагт.Б. 1933 оны 10-р

Слайд 232) Дараах өгүүлбэрүүдийг нөхөж бичнэ үү.
А. Дэндэвийн Пүрэвдорж нь ...... онд

зохиол бичиж эхэлсэн.
Б. ......... багшаар ажиллаж байсан.
В. Москва хотод ...... их сургуульд сурч байсан.
Г. …… хэлний орчуулагчаар ажиллаж байсан.

2) Дараах өгүүлбэрүүдийг нөхөж бичнэ үү.А. Дэндэвийн Пүрэвдорж нь ...... онд зохиол бичиж эхэлсэн. Б. ......... багшаар

Слайд 243) Зөв өгөгдлийг олно уу.
А. Анхны эхнэр Янжинлхам нь бөөрний эмчээр

ажиллаж байсан.
Б. Эхнэр Д.Чанцал ЭСЯ-нд ажиллаж байсан.
В. Анхны эхнэр Янжин нь бөөрний мэс засалч байсан.
Г. Эхнэр Г.Чанцал нь ГХЯ-ны ажилтан байсан.
3) Зөв өгөгдлийг олно уу.А. Анхны эхнэр Янжинлхам нь бөөрний эмчээр ажиллаж байсан.Б. Эхнэр Д.Чанцал ЭСЯ-нд ажиллаж

Слайд 254) Дараах өгөгдлүүдийг зөв холбоно уу.
1.1969 А.”Болор

цом” наадмын тэргүүн шагналтан.
2.1981 Б.Төрийн шагнал.
3.1983 В.Хөдөлмөрийн баатар цол.
4.2009 Г.МЗЭ-ийн шагнал.

4) Дараах өгөгдлүүдийг зөв холбоно уу.1.1969     А.”Болор цом” наадмын тэргүүн шагналтан.2.1981

Слайд 265) Ард түмэнд хүрсэн зохиолчийн 3 бүтээлийг нэрлэнэ үү.

5) Ард түмэнд хүрсэн зохиолчийн 3 бүтээлийг нэрлэнэ үү.

Слайд 276) Зохиолд гарсан гол дүрийн баатруудыг нэрлэнэ үү.

6) Зохиолд гарсан гол дүрийн баатруудыг нэрлэнэ үү.

Что такое shareslide.ru?

Это сайт презентаций, где можно хранить и обмениваться своими презентациями, докладами, проектами, шаблонами в формате PowerPoint с другими пользователями. Мы помогаем школьникам, студентам, учителям, преподавателям хранить и обмениваться учебными материалами.


Для правообладателей

Яндекс.Метрика

Обратная связь

Email: Нажмите что бы посмотреть